Louis Vuitton гэхээр алдарт брэнд, цүнх, мөн эрээн мяраан LV гэсэн бичиг, одын зураг санаанд бууж орж ирдэг. Тэгвэл энэ брэнд хэрхэн энгийнээр эхэлж дэлхийн шилдэг брэнд болж чадсан бэ?
Louis Vuitton эхэлсэн түүх
Энэ брэндийг Louis Vuitton хэмээх Франц гаралтай энгийн нэг иргэн өөрийн нөр их хөдөлмөрөөрөө үүсгэн байгуулсан юм. Тэрээр хүүхэд наснаасаа л дэлхийг тойрох хүсэлдээ хөтлөгдөн явахдаа аяллын хөлсөө олох гэж замд тааралдсан ажлаа хийдэг байж. Louis 16 насандаа цүнх үйлдвэрлэгч Монссур Маречалдад шавь орсноор түүний бизнесийн гарц нээгдсэн байна. 1854 онд Louis анхны дэлгүүрийнхээ үүдийг парист нээжээ. Тэрээр энэ үед хөнгөнөөс гадна гадны нөлөөнд автддаггүй бат бэх чемодан бүтээж, олон хүмүүсийн хараанд өртжээ. Улмаар 1885 онд Лондонд дэлгүүрээ нээснээр түүний дэлхийд танигдах боломж нээгдсэн юм.
Түүний урласан, загварыг нь гаргасан бүтээгдэхүүнүүд тэр үеийн ихэс дээдсүүдэд маш их таалагдаж байжээ. Улмаар Louis Vuitton нь эзэн хаан 3-р Наполеоны гэргий, хатан Eugenie de Montijo-гийн эд хэрэглэлийг загварыг хариуцдаг болсон байна. Тэрээр энэ үедээ хааны гэргий гадагш аяллаар явах үед нь авч явах зориулалттай гар цүнх, тээш савыг бүгдийг нь урладаг байсан бөгөөд энэ нь улмаар түүнийг LV брэндээ санаачлан хэрэгжүүлэхэд гол хөшүүрэг нь болжээ.
Louis Vuitton одоо
Louis Vuitton буюу LV нь дээд зэрэглэлийн чанартай, өвөрмөц загвар зохион бүтээгч, арьсан бараа үйлдвэрлэлтээрээ брэнд болж чадсан францын компани юм. Францын нийслэл Парис хотод тус компаний төв нь байдаг.
Энэ компани нь дэлхийн загварын нүүр царайг тодорхойлогч супермодель Gisel Bundchen, загвар зохион бүтээгч Marc Jacobs нартай хамтран ажилладаг юм. LV брэнд нь дэлхийн хамгийн тансаг, дээд зэрэглэлийн люкс брэнд болж чадаад байгаа нь хэнд ч тодорхой билээ. “Тэдний хийсэн гар цүнх, чемоданаар гангарсан хүн өөрийгөө арай өөрөөр харж эхэлдэг” хэмээн нэгэн алдартай хүн хэлсэн байдаг гэнэ.
Louis Vuittion өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг зөвхөн өөрийн нарийн дэлгүүрүүд болон, Веб сайтаар худалдаалдаг байна. Энэ нь тус брэндийн бүтээгдэхүүнийг дууриан хуулбарлан хийж болзошгүй гэсэн үүднээс гэнэ. LV-ийн гол өрсөлдөгчид нь гэвэл Versace, Gucci, Chanel, Armani, Prada нар юм.

Өнөөгийн LV шинэлэг нээлт, санаанууд хэрхэн хэрэгжсэн нь 2001 онд загвар зохион бүтээгч Marc Jacobs болон Stephen Sprouse нар LV-ийн хамгийн анхны граффити-дүрслэл бүхий цүнхийг худалдаанд гаргасан юм. Энэхүү цүнхийг зөвөхөн Vuitton-ны VIP үйлчлүүлэгч нарт худалдан авах онцгой эрхийг өгч байжээ. Мөн LV брэндийн хамгийн анхны үнэт эдлэл буюу бугуйвчийг 2001 онд худалдаанд гаргаж байжээ. 2002онд Tambour-ын бугуйн цагны цуглуулга анх олон нийтэд хүрсэн.
Тэр жилдээ Японы нийслэл Токио хотод Louis Vuitton өөрийн нэрийн дэлгүүр, барилгыг барьсан байна.2003 он гэхэд ОХУ-ын Москва, Энэтхэгийн Шинэ Дели хотуудад Louis Vuitton өөрийн дэлгүүрээ нээж байжээ.
Louis Vuitton нь 2004 онд 150 жилийн ойгоо дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

No comments:
Post a Comment